Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоо

ЖДҮҮ-Холбооны гишүүн болж,бизнесээ хамтдаа өсгөе

Төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэх, гадаад зах зээлд гарах, мэргэжлийн зөвлөгөө авч, сургалтад хамрагдах боломжийг олгох гишүүнчлэлийн хоёр ангилал.

~90%Дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь нь ЖДҮ бөгөөд нийт ажлын байрны талаас илүүг бүрдүүлдэг.Эх сурвалж: Дэлхийн банк
2
гишүүнчлэлийн ангилал
12сар
гишүүнчлэлийн хугацаа
11
гишүүдэд үзүүлэх үйлчилгээ
5алхам
элсэх журам
01 / Давуу тал

Гишүүн болсноор юу авах вэ

Холбоо нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэж, гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн төр, хувийн хэвшилтэй хамтран ажилладаг.

Бодлогод оролцох
Бизнесийнхээ тулгамдсан асуудлаар санал, хүсэлт гаргаж, салбарын бодлого боловсруулах, төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэгт оролцоно.
Гадаад, дотоод зах зээл
Бизнес аялал, форумд давуу эрхээр бүртгүүлж, экспортын зах зээлд гарахад дэмжлэг авна.
Сургалт, семинар
Холбооны болон салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын сургалт, семинарт хамрагдана.
Хамтын ажиллагаа
B2B уулзалт, networking арга хэмжээ, хамтарсан борлуулалт, худалдан авалтад оролцоно.
Мэдээлэл
Төсөл, хөтөлбөр, дотоод, гадаадын хамтын ажиллагааны мэдээллийг цаг алдалгүй авна.
Хөнгөлөлт, сурталчилгаа
Түнш байгууллагуудын хөнгөлөлттэй үйлчилгээ авч, Холбооны сувгаар бизнесээ сурталчилна.
02 / Ангилал

Гишүүнчлэлийн ангилал

Байгууллагадаа тохирох ангиллыг сонгоно уу.

Удирдах зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн 5,000,000₮ 12 сар · нэг удаа шууд төлнө
  • Гишүүн байгууллагын бүх эрх, үүн дээр нэмээд:
  • Удирдах зөвлөлийн хуралд санал өгөх
  • Салбарын бодлого боловсруулах, нэгтгэхэд санал өгөх
  • Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг болон бусад үйл ажиллагаанд Холбоог төлөөлөн оролцох
  • Холбооны форум, арга хэмжээнд VIP зочноор үнэгүй оролцох (1 хүн)
  • Гадаад, дотоодын бизнес аялал, форумд давуу эрхээр бүртгүүлэх
  • Салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын сургалт, семинарт хөнгөлөлттэй хамрагдах
  • Логогоо том хэмжээгээр байршуулах
  • Холбооны цахим суваг, гэрээт байгууллагуудаар дамжуулан олон нийтэд сурталчлуулах
  • Төсөл, хөтөлбөрийн мэдээллийг түрүүлж авах
  • Экспортын зах зээлд гарахад дэмжлэг авах
  • Хамтарсан борлуулалт, худалдан авалтад оролцох
  • Бизнесийн VIP уулзалтад оролцох
  • Шагнал, урамшуулалд нэр дэвшүүлэх
  • Кластерын тогтолцоогоор бизнесээ хөгжүүлэх
  • Networking арга хэмжээ: УЗ-ийн гишүүдтэй мэдээлэл солилцож, B2B уулзалт хийх
  • Холбооны нэгдсэн арга хэмжээнд оролцох (шинэ жилийн үдэшлэг, спорт өдөрлөг г.м.)
УЗ-ийн гишүүнээр элсэх →
Гишүүн Гишүүн байгууллага, хувь хүн 500,000₮ 12 сар · байгууллага ч, хувь хүн ч элсэж болно
  • Бизнесийнхээ эрх ашиг, тулгамдсан асуудлаар Холбоонд санал, хүсэлт гаргах
  • Холбооны сургалт, семинарт хамрагдах
  • Дотоод, гадаадын бизнесийн хамтын ажиллагааны мэдээлэл авах
  • Холбооны түнш байгууллагуудын хөнгөлөлттэй үйлчилгээ авах
  • Холбооны үйл ажиллагааны тайлан, гишүүдэд үзүүлсэн үйлчилгээний мэдээлэлтэй танилцах
Гишүүнээр элсэх →
03 / Элсэх журам

Хэрхэн элсэх вэ

Элсэлт 5 алхамтай.

  1. 1Анкет бөглөхОнлайнаар эсвэл цаасан анкетаар бөглөнө.
  2. 2Хураамж төлөхГишүүнчлэлийн хураамжийг нэг удаа, шууд төлнө.
  3. 3ХянахАжлын алба 2 ажлын өдрийн дотор хянана.
  4. 4БатлахГишүүнийг Гүйцэтгэх захирал батална. УЗ-ийн гишүүнийг УЗ-ийн хуралд оруулж, Холбооны Ерөнхийлөгч батална.
  5. 5Карт, гэрчилгээГишүүнчлэлийн дугаар, карт, гэрчилгээ олгоно.
04 / Бүртгүүлэх

1 минутад бүртгүүлэх

Байгууллага ч, хувь хүн ч элсэж болно. Хэдхэн зүйл бөглөхөд л болно. Лого, хаяг зэрэг бусад мэдээллийг ажилтан тантай холбогдохдоо авна.

Ангилал
Хэн элсэх вэ?
05 / Үүрэг ба асуулт

Мэдэх ёстой зүйлс

Гишүүний үүрэг

  • Холбооны дүрэм, ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх
  • Гишүүнчлэлийн хураамжаа хугацаанд нь төлөх
  • Холбооны нэр, логог зөвхөн зөвшөөрсөн хүрээнд ашиглах
  • Хаяг, удирдлага өөрчлөгдвөл 14 хоногийн дотор Холбоонд мэдэгдэх
  • УЗ-ийн гишүүн нь жилд 4-өөс доошгүй удаа УЗ-ийн хуралд оролцох
Гишүүнчлэлийн журам бүтнээр ↗

Түгээмэл асуулт

Үгүй. Гишүүнчлэлийн хураамжийг нэг удаа, шууд төлнө.

Гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд хүчинтэй.

Үгүй. Төлсөн хураамжийг буцаан олгохгүй.

Хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө мэдэгдэл ирнэ.

06 / Холбоо барих

Асуух зүйл байна уу?

Хаяг · Даваа–Баасан 09:00–18:00
Улаанбаатар, БГД, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза, 1407 тоот

Холбооны гишүүн болоход бэлэн үү?

5 зүйл бөглөөд л болно. Ажлын алба 2 ажлын өдрийн дотор холбогдоно.

Гишүүнээр элсэх →